Бидний тухай

Нийгмийн түншлэл

МТБС-ын зорилго, зорилт, мэргэжлийн стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад түншлэгчдийн оролцоо, хамтын ажиллагаа, сургалт-үйлдвэрлэлийн уялдаа бий болгох замаар ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана.

НТҮСАЗ нь сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр зохион байгуулдаг арга хэмжээг дараах  байдлаар харууллаа

Pas.mn

Түншлэлийн хамтын ажиллагааны чиглэлүүд 

          Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг дараах байдлаар илэрхийлж болно.

Үүнд:

  1. Сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх:

    • Сургуулийн сургалтын орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах, дэмжлэг үзүүлэхэд түншүүдтэй хамтран ажилладаг.

  2. Хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх:

    • Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хосмог сургалтын тогтолцоог хамтран хэрэгжүүлж байна.

  3. Багш нарыг хөгжүүлэх:

    • Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааг түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

  4. Ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалт:

    • ААНБ-ын инженер, техникийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх тусгайлсан сургалтуудыг хамтран зохион байгуулж байна.

  5. Уралдаан, тэмцээн зохион байгуулах:

    • Суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорих, хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн ур чадварын уралдааныг хамтран зохион байгуулж байна.

  6. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх:

    • Сургалтын хөтөлбөрүүдийг ажлын байрны эрэлт, олон улсын стандартад нийцүүлэн тасралтгүй боловсруулах, сайжруулах ажилд түншүүдийн оролцоог хангадаг.

  7. Зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагаа:

    • Мэргэжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, салбарын хөгжлийн бодлогод хувь нэмэр оруулдаг.

    • МЭргэжлийн боловсрол, сургалтын салбарын удирдах зөвлөлүүдэд төлөөлөлтэй байж, хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

  8. Үйлдвэрлэлийн дадлага:

    • Суралцагчдад үйлдвэрлэлийн бодит орчинд дадлага хийх, суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн дадлага, сургалтыг хамтран зохион байгуулдаг.

  9. Төгсөлтийн үнэлгээ:

    • Суралцагчдын эзэмшсэн мэргэжлийн чадамжийг үнэлэх төгсөлтийн шалгалт, үнэлгээний үйл ажиллагаанд түнш байгууллагууд идэвхтэй оролцдог.

  10. Ажлын байраар хангах:

    • Төгсөгчдөд ажлын байрны санал болгох, хөдөлмөрт бэлтгэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлж байна.

  11. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх:

    • Сургуулийг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг хамтран санхүүжүүлэх замаар хэрэгжүүлж байна.

Pas.mn

2026 онд 760 суралцагч 367 байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж, төгсөгчдийн ур чадварын үнэлгээг ажлын байрны бодит орчинд ажил олгогч нартай хамтран хийж байна . Үйлдвэрлэлийн дадлага сургалт зохион баййгуулсан ААН-ын тоо 2025 онтой харьцуулахад 59% -иар өсжээ. Хамтран ажиллах гэрээтэй байгууллагын  70% нь цалинтай дадлагажуулж, цалингийн хэмжээ нэмэгдсээр байна

Pas.mn