ҮҮТ-ийн Оёдлын мэргэжлийн ур чадварын “Уран учиг” уралдаан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уралдаанд оёдол, хувцас загварын мэргэжил сонгон амжилттай сурч байгаа суралцагчид мэдлэг чадвар, ур ухаанаа уралдуулан оролцож эн тэнцүүхэн амжилтыг үзүүлснээр өрсөлдөөн ихтэй болж өндөрлөв.
9 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Уран учиг” - 2022 уралдаанд оёдол, хувцас загварын 7 ангиас нийт 21 суралцагч оролцож шилдэгүүдээ тодрууллаа.
Тэргүүн байрт: ОБО 2а анги Г.Баярцэцэг /157,3 оноо/
Дэд байрт: ХЗЗБ 2а анги М.Билгүүн /156,8 оноо/
Гутгаар байрт: ОБО 2б анги М.Түвшинзаяа /156,7 оноо/ нар шалгарлаа.
“Уран учиг” – 2022 уралдаанд оролцсон нийт суралцагчиддаа баяр хүргэж цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.