"Суралцахуйн болон багшлахуйн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, ажлын байрны шаардлагад нийцсэн чадамжтай мэргэжилтэн бэлтгэнэ"
ЧАНАРЫН ЗОРИЛТ 1
Албан тушаалтан бүр үйл ажиллагааны чанар, бодлогыг эрхэмлэх
- Алсын хараа: Алсын хараа, эрхэм зорилго, чанарын бодлогыг ажлын чиглэл болгоно.
- Зорилт: Тавьсан зорилго, зорилтоо биелүүлэхийн төлөө тууштай ажиллана.
- Түгээлт: Сургуулийнхаа чанарын бодлого, сайн туршлагыг сурталчлан таниулна.
ЧАНАРЫН ЗОРИЛТ 2
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаар үр дүнг тооцох
- Судалгаа: Оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгааг улирал бүр авна.
- Дүн шинжилгээ: Судалгааны үр дүнд боловсруулалт хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
- Сайжруулалт: Үл нийцэл, үл тохирлыг бууруулах, арилгах арга хэмжээ авна.
ЧАНАРЫН ЗОРИЛТ 3
Чанарын удирдлагын тогтолцоог өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх
- Төлөвлөлт: Үйл ажиллагааны төлөвлөгөөнд чанарын бодлогыг тусгана.
- Үнэлгээ: Ажлын үр дүнг хагас, бүтэн жилээр үнэлүүлнэ.
- Ахиц дэвшил: Сайжруулалтын төлөвлөгөө боловсруулж ахиц, дэвшлийг тооцно.
