Бидний тухай

Бүтэц орон тоо

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 тоот тушаал, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 2.6 дахь заалт, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захиргааны зөвлөлийн 2021 оны 01 тоот хурлын шийдвэрийг үндэслэж сургуулийн захирал 2021 оны 01 сарын 11-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар сургуулийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалтыг баталсан.

2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр “Төрийн хэмнэлтийн тухай” хууль батлагдсантай  холбогдуулан тус хуулийн 5 дугаар зүйлийн  5.15.4 дэх заалтын дагуу  сургуулийн дэд захирлын 2 орон тоог “0” болгон өөрчилж,   багшийн орон тоог 92 болгон 2-оор нэмэгдүүлсэн бөгөөд эдүгээ удирдах албан тушаалд 3, сургалтын албаны ажилтан 13, захиргаа, аж ахуйн албаны ажилтан 26, ерөнхий эрдмийн 33, мэргэжлийн 56, гэрээт 2 нийт 93 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Pas.mn