Бидний тухай

Стратегийн зорилтууд

01. ЖЕНДЭРТ ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

  • Ерөнхий зорилго: Жендэрийн тэгш хамруулалтыг дэмжинэ.
  • Чиглэл: Жендэрийн мэдрэмжтэй хүртээмжтэй сургалт, үйлчилгээ, ажлын орчин.

Дэд зорилтууд:

  • А. Жендэр, тэгш хамруулалтын бүтэц, чадавхыг бэхжүүлэх
  • В. Жендэрийн бодлого болон түншлэлийн тогтолцоог сайжруулах
  • С. Удирдлага, хүний нөөц, суралцагчдын хүйсийн тэнцвэрийг хангах
  • D. Хүчирхийлэл, дарамтгүй, жендэрт ээлтэй орчныг бүрдүүлэх
  • Е. Жендэрийн соёл, мэдлэг, мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх

02. НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ

  • Ерөнхий зорилго: Насан туршийн боловсролыг дэмжинэ.
  • Чиглэл: Боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлж, олон нийтэд нээлттэй, хамтын оролцоотой сургалтын орчин.

Дэд зорилтууд:

  • Үр дүнд чиглэсэн төлөвлөлт, зохион байгуулалт, ХШҮ бүхий нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх
  • Насан туршийн боловсрол олгох
  • Сургалтын орчинг бүрдүүлэх
  • Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
  • Суралцагчдын оролцоонд суурилсан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх
  • Судалгаа инноваци, бүтээлч сэтгэлгээг дэмжих
  • Нийгмийн түншлэлийг өргөжүүлэх
  • Санхүүжилтийн чадавхийг нэмэгдүүлэх

03. НОГООН СУРГУУЛЬ

  • Ерөнхий зорилго: Байгальд ээлтэй технологи, хандлагыг дэмжинэ.
  • Чиглэл: Тогтвортой хөгжлийг дэмжсэн байгаль орчинд ээлтэй, ногоон хөтөлбөр, ногоон ур чадвар, ногоон сургалтын орчин.

Дэд зорилтууд:

  • Байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох
  • Сургалтын хөтөлбөрөөр ногоон ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх
  • Зан үйл ба соёлыг төлөвшүүлэх
  • Удирдлага ба хамтын ажиллагаа

04. ЦАХИМ СУРГУУЛЬ

  • Ерөнхий зорилго: Е-сургалтын орчин, агуулга, арга зүй, үнэлгээг дэмжинэ.
  • Чиглэл: Дижитал шилжилтийг дэмжих pas.mn домэйн бүхий сургалт, удирдлага, мэдээллийн нэгдсэн платформ.

Дэд зорилтууд:

  • Сургалтын цахим платформыг хөгжүүлэх
  • Дижитал ур чадвар бүхий багш суралцагчдыг бэлтгэх
  • Цахим орчин, дэд бүтэц бүрдүүлэхPas.mn