Ерөнхий эрдмийн тэнхим нь суралцагчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн, ерөнхий боловсролын сургалтанд суурилсан, мэргэжлийн уялдаа холбоог хангасан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, зөв хандлага, зөв хүмүүжил төлөвшилтэй мэргэжилтэнг бэлтгэх зорилготой. Багшлах боловсон хүчний 70 хувь нь магистр зэрэгтэй, 55 хувь нь мэргэжлийн тэргүүлэх, заах аргач зэрэгтэй.
Тус тэнхим нь нийгмийн ухааны болон байгалийн ухааны бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ багш суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих, чадавхжуулах хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Ерөнхий эрдмийн тэнхимээс ХНХЯ-ны харьяа МСҮТ, Политехник Коллежийн англи хэлний багш, оюутан суралцагчдын дунд “Англи хэлний улсын олимпиад” ыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Мөн ерөнхий эрдмийн хичээлүүдээр зохион байгуулагддаг улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд багш, суралцагчид жил бүр амжилттай оролцож байна.
БАГШ НАРЫН АМЖИЛТУУДААС:
Ерөнхий эрдмийн багш нар нь суралцагчдын хүсэл сонирхол дээр тулгуурлан суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлж, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор Англи хэлний “The Walkie Talkies”, “Chatter Box” клуб, "Номын уншлагын цаг" /Ж.Неру Ертөнцийн түүхийг сөхөн үзсэн нь/клуб, Цахим бичвэрийн дугуйлан, “Оюунлаг залуус” номын клуб , гар бөмбөгийн секц зэрэг клуб дугуйлангуудыг хичээллүүлдэг.
СУРАЛЦАГЧДЫН АМЖИЛТ