Сургалт

Суралцагчдыг дэмжих хөтөлбөрүүд

Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж нь суралцагчдын хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр хөтөлбөрүүд нь суралцагчдын эрх ашгийг хамгаалах, мэргэжилдээ дур сонирхолтой суралцах орчин бүрдүүлэх, шилжилт хөдөлгөөнийг бууруулах, эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлийг хангахад чиглэжээ.

“Оролцоо” хөтөлбөрийн хүрээнд

Суралцагчдын оролцоо, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа, сургалт, урлаг спортын арга хэмжээ, клуб дугуйлан, сайн дурын ажил, хамтын ажиллагааны үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсан байна. Үүний үр дүнд суралцагчдын идэвх оролцоо, багаар ажиллах чадвар, манлайлал, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, хамрагдалтын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна.

“Суралцагчдыг үлдээх, тогтоон барих” хөтөлбөрийн хүрээнд

Суралцагчдыг мэргэжлээрээ тогтвортой суралцахад дэмжлэг үзүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, уулзалт, зөвлөгөө, тэтгэлэг дэмжлэгийн ажлуудыг хэрэгжүүлсэн. Мөн эцэг эх, багш, суралцагчийн хамтын оролцоог нэмэгдүүлснээр суралцах хугацааны шилжилт хөдөлгөөнийг бууруулахад эерэг үр дүн гарч байна. Хөтөлбөрийн хүрээнд дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоо 2023–2024 онд 67 байсан бол 2025–2026 онд 117 болж өссөн байна.

“Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд

Суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах, амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, дархлаажуулалт болон эрүүл мэндийн боловсрол олгох ажлуудыг хэрэгжүүлсэн. Мөн цар тахлын үед эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажилласан нь суралцагчдын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр:

  • Суралцагчдын оролцоо, идэвх санаачилга нэмэгдсэн,

  • Эрүүл аюулгүй сургалтын орчин бүрдсэн,

  • Мэргэжлийн чиг баримжаа, итгэл үнэмшил сайжирсан,
  • Нийгэмших, багаар ажиллах, манлайлах чадвар хөгжсөн,
  • Шилжилт хөдөлгөөн буурч, тогтвортой суралцах нөхцөл бүрдсэн,
  • Суралцагчдад үзүүлэх дэмжлэг үйлчилгээ илүү хүртээмжтэй болсон зэрэг эерэг үр дүн гарсан байна.

Нэгдсэн үр дүн /Тоон үзүүлэлтээр/

Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр суралцагчдын оролцоо, хөгжлийн үйл ажиллагааны хамрагдалт жилээс жилд нэмэгдэж, тогтвортой ахиц гарсан байна.

Pas.mn

Оролцоо, хамрагдалтын өсөлт

  • “Суралцагчаа сонсох” арга хэмжээнд хамрагдсан суралцагчдын тоо 2022–2023 онд 1560 байсан бол 2025–2026 онд 2125 болж өссөн.

  • Спортын уралдаан, тэмцээний оролцоо 2021–2022 онд 635 байсан бол 2025–2026 онд 1720 болж нэмэгдсэн.
  • Урлагийн наадмын хамрагдалт 516-аас 984 болж өссөн.
  • Сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцогчдын тоо 92-оос 1436 болж эрс нэмэгдсэн.
  • Дугуйлан, секцийн хамрагдалт 78-аас 272 болж өссөн үзүүлэлттэй байна.

Суралцагчдыг дэмжих, тогтоон барих үр дүн

“Суралцагч үлдээх” хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын тоо:

  • 2023–2024 онд — 67
  • 2024–2025 онд — 78
  • 2025–2026 онд — 117 болсон.
  • “Миний гэр” хөтөлбөрийн хамрагдалт 92-оос 156 болж нэмэгдсэн.
  • “Жижүүр багш, анги” хөтөлбөрт жил бүр дунджаар 1800–2300 суралцагч хамрагдсан байна.

Эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээ

  • Эрүүл мэнд, хууль эрх зүйн сургалтад хамрагдсан суралцагчдын тоо 2025–2026 онд 1080 хүрсэн.

  • Суралцагчдыг шүд, амны хөндийн үзлэг, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулсан.

  • Ковид-19 цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлж, сургуулийн орчинд эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэн ажилласан.

Хамтын ажиллагаа, хөгжил

  • Байгууллагуудтай хамтын ажиллагааны тоо:

    • 2021–2022 онд — 130

    • 2025–2026 онд — 192 болж өссөн.
  • Эцэг эхийн эргүүлд жил бүр 200–289 орчим эцэг эх хамрагдан ажилласан.