Бидний тухай

Мэдээллийн технологи аялал жуучлалын тэнхим

Мэдээллийн технологи, аялал жуулчлалын тэнхим нь мэргэжлийн боловсролын сургалтаар  Зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан, Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан, Хэвлэлийн график дизайнч, Өгөгдлийн сангийн оператор, Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан 1+1 хөтөлбөр, Нягтлан бодох бүртгэл тооцоны ажилтан гэсэн 6 мэргэжлээр 1-2,5 жилийн хугацаатайгаар сургалт явуулдаг. Техникийн боловсролын сургалтаар Вэб мутьтимедиа зохиогч, Төлбөр тооцоо, цалин хөлсний нягтлан бодогч мэргэжлүүдээр 1.5 - 3 жилийн  сургалт явуулдаг.

Мэдээллийн технологи, аялал жуулчлалын тэнхим нь 16 багштай. Үүнээс 5 багш магистр,  тэргүүлэх 3 багш, заах аргач зэрэгтэй 8 багш ажиллаж байна.

Сургалтын орчин нь  комьютерийн  5 лабортори,  нягтлан бодох бүртгэлийн 1, аялал жуулчлалын 1, албан хэрэг хөтлөлтийн 1 танхим, зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан бэлтгэх 10 дадлагын өрөө бүхий сургалтын газарт сургалт явуулж байна.

Сургалтын явцад ХНХЯ-ны харьяа МСҮТ, политехник коллежийн суралцагчдын дунд “Мэдээллийн технологийн улсын олимпиад”, “Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан мэргэжлийн ур чадварын улсын уралдаан”,  Аялал жуулчлалын мэргэжлийн их дээд сургууль, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулдаг “Grand tоur” улсын уралдаан”, “ Суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурал” зэрэг олон талт  хөгжүүлэх төлөвшүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, оролцдог. Мэргэжлийн ур чадварын улсын уралдаануудад суралцагчид олноор оролцож, мэргэжлийн  ур чадвар, бүтээлч сэтгэхүйгээрээ  уралдан олон сайхан амжилт гаргаж ирлээ. Тухайлбал сүүлийн 3 жилд:

БАГШ НАРЫН АМЖИЛТ:

  • Шилдэг цахим хичээл-2016 улсын уралдаанд А.Дэлгэрмөрөн, Н.Ундрам, Намхайдорж нарын физикийн хичээлээр боловсруулсан цахим хичээл 3 байр эзэлсэн.
  • 2018 онд багш Э.Түвшин, А.Дэлгэрмөрөн, Д.Нинжбадгар, Да.Солонго нарын МАШ I курсийн химийн хичээлээр МУЛТИМЕДИА  хичээл боловсруулж цахим хичээлийн уралдаанд оролцож сургуульд I БАЙР, бүсэд тусгай байр эзэлсэн.
  • 2017 онд мэдээллийн технологийн багш Д.Нинжбадгар ЗААХ АРГЫН УР ЧАДВАРЫН БҮСИЙН УРАЛДААНД “Гар аргаар хэвлэлийн хэв бэлтгэх сэдвээр нээлттэй хичээл зааж  III байр
  • 2019 онд мэдээллийн технологийн багш Н.Ундрам мэргэжлийн сургуулиудын багш нарын дунд жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг Мэдээллийн технологи улсын уралдаанд III байр 
  • Монголын радиогийн Миний мэргэжил буланд долоо хоног бүр  нийт 32 удаа нийт 36 мэргэжлийн сурталчилсан бичлэгүүдийг боловсруулж орон даяар сурталчилсан.
  •  Мэдээллийн технологийн багш Э.Түвшин 2020 онд анх удаа цахим удирдлага-сургалтын системийг боловсруулж, мэдээллийн технологийн багш нарын багаар хамтран ажиллаж ковидын үед цахим сургалтанд ашигласан

СУРАЛЦАГЧДЫН АМЖИЛТ:

  • 2017 онд МСПК-оос зохион байгуулдаг Чадварлаг график дизайнч бүсийн уралдаанд ВМ 1а ангийн суралцагч О.Мөнх-Эрдэнэ I байр эзэлсэн. 
  • 2019 оны 4 сард Монгол Солонгосын  Политехник Коллежоос зохион зохион байгуулсан "ЧАДВАРЛАГ ГРАФИК ДИЗАЙНЧ" бүсийн уралдаанд  ВМ 1а ангийн суралцагч Б.Тайванбат 3 байр, Мөнхтөгөлдөр тусгай байр эзэлсэн.
  • 2016 онд УББАЗТ, Хүнсний технологийн Политехник Коллеж хамтран зохион байгуулдаг "Мэдээллийн технологи" улсын олимпиадад ОП 2а ангийн оюутан Чимэдрэгзэн 1 байр, ОП 1а ангийн оюутан Б.Ганболд 3 байр эзэлсэн.
  • 2017 онд УББАЗТ, Хүнсний технологийн Политехник Коллеж хамтран зохион байгуулдаг "Мэдээллийн технологи" улсын олимпиадад ОП 2а ангийн оюутан Б.Ганболд 1 байр, ОП 2б ангийн оюутан Буян-Орших 3 байр эзэлсэн.
  • 2018 оны 4 сард УББАЗТ, Хүнсний технологийн Политехник Коллеж хамтран зохион байгуулдаг "Мэдээллийн технологи" улсын олимпиадад ОП 2а Б.Мэндсайхан ТЭРГҮҮН  байр, ОП 2а Даваадорж тусгай байранд тус тус шалгарсан.
  • 2019 оны 4 сард УББАЗТ, Хүнсний технологийн Политехник Коллеж хамтран зохион байгуулдаг "Мэдээллийн технологи" улсын олимпиадад ОП 2б Мөнхтөгөдөр ТЭРГҮҮН  байр, ОП 2б Мягмарсүрэн 3байранд тус тус шалгарсан.
  • Мэдээллийн технологийн улсын олимпиадад ВМ1а ангийн суралцагч Тайванбат 2р байр эзэлж байсан.
  • УББАЗТ-өөс зохион байгуулсан Цахим хичээлийн уралдаанд Д.Нинжбадгар, Э.Түвшин багш нарын Хими хичээл 2-р байр эзэлсэн.
  • МҮИС –иас  МСҮТ-үүдийн дунд зохион байгуулсан улсын  газарзүй аялал жуулчлал олимдиадын  “ Эх орон, Эх түүх “ центавр тэмцээнд амжилттай оролцож “Дэд “ байр эзэлж өргөмжлөл  мөнгөн шагналаар шагнагдсан.
  • Хөдөлмөрийн яам болон Монголын зочид буудлын холбоотой хамтран зохион байгуулсан “ WORLD SKILL” -Зөөгчийн ур чадварын тэмцээнд Э.Лхагвасүрэн, У.Мөнх-Оргил нарыг бэлтгэн  амжилттай  оролцуулсан.
  • Жил бүр  Хүнсний технологийн коллеж дээр  зохион байгууллагддаг илтгэлийн улсын уралдаанд  2018 оны 2 сард ЗБЖБҮА2а ангийн оутан М.Мөнх-Өлзийг “ хандлага төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь “ сэдвээр удирдан  оролцуулж 6-р байр эзэлсэн.
  • “Солонгосын хойгийн энх тайван, нэгдэл” дууны 4-р тэмцээнд  / 4 항반도 평화통일 노래부르기 대회 /  Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан ангийн оюутнууд амжилттай оролцсон
  • АХҮА1а ангийн оюутан Ө.Урангоо Энэтхэгийн соёлын өдрийн англи хэл дээрх эссе бичлэгийн уралдаанд 3-р байр эзэлсэн. 
  •  “GRAND TOUR 2019” улсын аялал жуулчлалын олимпиадын  үзэсгэлэнд  илтгэлийн уралдаанд М.Мөнх-Өлзийг удирдан оролцуулж 15 их дээд сургуулийн оюутнууд өрсөлдсөнөөс 3-р байр эзэлсэн.  “GRAND TOUR 2019” улсын аялал жуулчлалын олимпиадын  Центавр тэмцээнд амжилттай оролцож  15 их дээд сургуулийн оюутнууд өрсөлдсөнөөс 6-р байр эзэлсэн. 

БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургуультай хамтран оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн 100 хувийн тэтгэлэгтэйгээр  8 суралцагчийг  6 сарын хугацаатай  мэргэшүүлэх сургалтад хамруулсан.

2018-2019оны хичээлийн жилээс БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургуультай хамтран Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлээр 1+1 захиалгат хөтөлбөрийг хэрэгжүүлэн 17 суралцагч амжилттай суралцан эхний төгсөлтөө хийсэн.

Суралцагчид мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээнээс гадна МСҮТ, Политехник коллежийн суралцагчдын Монгол хэлний  2012-2015 оны улсын олимпиадаас  тэргүүн байр, Химийн улсын  олимпиадаас 2015 онд  III байр, 2016 онд тэргүүн байр, Англи хэлний 2012- 2015 оны олимпиадуудаас тэргүүн байр-2,  дэд  байр-3 удаа,  Нийслэл болон дүүргийн гар бөмбөг аварга шалгаруулах 2015 оны тэмцээнээс III байр , 2015-2019 оны мэргэжлийн сургуулиудын гар бөмбөг аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрэгтэй,эмэгтэй баг тэргүүн байр -2 удаа, дэд байр 4 удаа тус тус хүртэж байсан амжилтуудыг дурьдаж болно.