Бидний тухай

Сургалтын алба

Тус сургуулийн сургалтын алба нь ур  чадвартай мэргэжилтэн бэлтгэж, салбартаа тэргүүлэх сургууль болох эрхэм зорилгын хүрээнд сургалтын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээг боловсронгуй болгон хөгжүүлж, чанарын баталгааг ханган ажиллахаар зорьж байна.

Сургалтын алба нь дараах бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна. 

Pas.mn

Тус сургуулийн сургалтын алба нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

  • Чадамжид суурилсан сургалт зохион байгуулах
  • Сургууль, тэнхимийн сургалттай холбоотой үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих
  • Оюутан, сурагчдын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, үнэлэх
  • Магадлан итгэмжлэл, хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулж, сургалтын чанарын баталгаажилтыг хангах

Сургалтын алба нь оюутан сурагчдад тус сургуульд элсэх хүсэлт гаргахаас эхлээд төгсөх хүртэлх шаардлагатай бүхий л үйлчилгээгүзүүлдэг “Оюутан төвт” нэгж юм.

Суралцагчийн суралцах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан:

  • Хичээл, мэргэжил сонгоход зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллээр хангах
  • Суралцагчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлүүлэх
  • Суралцагчийн суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох
  • Хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа, эрдмийн баяр зэрэг сургалттай холбоотой тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах

Суралцагчийн суралцах хугацаанд гарч буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан:

  • Оюутныг дотуур байранд оруулах
  • Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж оюутанд мэдээлэх, хөдөлмөрийн харилцаа, зах зээлд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчийн нийгмийн бусад шаардлагатай үйлчилгээнд хамруулах
  • Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах
  • Суралцагчийн соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах

Pas.mn