Мэдээ

Багш, ажилчдадаа хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.

10 сарын 05, 2021

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь Монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 100 жил, дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан багш, ажилчдадаа хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. Мөн түүнчлэн хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудаас багш нарт маань чин сэтгэлийн талархал илэрхийлж гарын бэлгээ гардууллаа. Та бүхэндээ дахин баяр хүргэж эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе

Ерийн малчны хотноос

Ертөнцийн дэвжээнд гаргасан

Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн

Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм

Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Багшийн алдар мандтугай

Pas.mn