Бидний тухай

Захиргаа аж ахуйн алба

Захиргаа аж ахуйн алба нь сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулахад сургалтын орчинг сайжруулах, суралцагч, багш, ажилтны аюулгүй, эрүүл ажиллаж сурах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус албанд ЗАА-н менежер 1, нягтлан бодогч, нярав, архивч, нарийн бичгийн дарга, үйлчлэгч, сантехникч, мужаан, өлгүүрчин, хэвлэлийн ажилтан зэрэг үйлчилгээний ажилтнууд харьяалагдан ажилладаг.

ҮУПК-ийн барилгын бүтцийн хувьд 64 см-ийн тоосгон ханатай.Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит сургууль юм. Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагддаг.

Сургуулийн барилга, нөхцөлийн талаарх товч мэдээлэл:

Гадна хана 64 см-ийн тоосго, Дотор даацын хана 24 см, Дотор тусгаарлах хана 12 см, Хучилт бетонон хавтан

Нутаг дэвсгэр нь хүрэн хар хөрстэй, механик бүтцээрээ шаварлаг, намгархаг болно. Эх газрын эрс тэс уур амьсгалтай.Олон жилийн дунджаар агаарын үнэмлэхүй их температур 7-р сард нэмэх 38,6 агаарын үнэмлэхүй бага температур 1 сард -30 хэм хүйтэн заримдаа -40 хэм хүрдэг. Олон жилийн дунджаас үзвэл жилийн анхны хүйтрэлт 9 дүгээр сард,жилийн эцсийн хүйтрэлт 6 дугаар сард тохиолдох явдал бий. Жилд дунджаар 239 мм хур тунадас унадаг боловч дулааны улирал  буюу 4-10 сард жилд унах тунадасны 95% буюу 227мм  нь  унах бөгөөд жилийн 76 өдөр нь тунадастай байдаг. Байнгын цасан бүрхүүл 12 дугаар сарын үеэс тогтож, 4 дүгээр сарын эхний 10 хоногт арилна.Хаврын шар усны үер 4-р сарын эцэс 5-р сарын эхээр эхлэн,6 дугаар сарын эхээр дуусч,хур борооны үер 6-р сарын эцсээс эхлэн 9-р сар хүртэл үргэлжлэх боловч тухайн жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Харин салхины хүч ихсэж ихсэж 14-15м/сек буюу түүнээс ихсэх нь ажиглагдана.Өвөл хөрсний гүний хөлдөлт 6-8 метр хүрнэ.

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт оршдог тул зам тээвэр, цахилгаан, харилцаа холбоо дэд бүтэц сайн хөгжсөн.

Дотуур байртай, сургуулийн өргөтгөлийн 3 дугаар давхарт байрладаг, 300 хүүхдийн хүчин чадалтай хоорондоо 2 метр коридороор холбогдсон. Гадагш гарах 5 хаалгатай. Нэг өрөөнд 4 оюутан байрладаг. Усанд орох 1 цэг, хоол хийх гал тогоо 2,3 давхарт байрладаг.Цахилгаан 1 эх үүсвэртэй бөгөөд зүүн түгээх төвийн 6,10 кв өндөр хүчдэлийн шугамаас цахилгаанаар тэжээгддэг.

            Хэрэглээний цэвэр ус болон дулааны хангамж нь Улаанбаатар хотын нийтийн хэрэглээний төвлөрсөн системээс хангагдсан.

            Харуул хамгаалалтын албыг сонгон шалгаруулж ажиллуулдаг бөгөөд сургуулийн харуул 1, дотуур байрны харуул 1 хүн ээлжинд хонодог.