Үйлдвэрлэл үйлчилгээний тэнхим нь үсчин, гоо засал, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, тогооч, сургуулийн өмнөх боловсролын ажилтан, нягтлан бодох бүртгэлийн ажилтан, хувцас дизайн, нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан, зочид буудал жуулчны баазын ажилтан зэрэг мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт явуулдаг.
Мэргэжлийн боловсролын тэнхим нь 23 багштай. Үүнээс 11 багш магистр, Зөвлөх 1 багш, тэргүүлэх 3 багш, заах аргач зэрэгтэй 11 багш ажиллаж байна. Сургалтын орчин нь иж бүрэн тоноглогдсон оёдлын 4, үс заслын 3, гоо заслын 3, тогоочийн 2, компьютерийн 2 лабортори, зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан бэлтгэх 1 онолын танхим, 10 дадлагын өрөө бүхий сургалтын газарт сургалт явуулж байна.
Сургалтын явцад ХНХЯ-ны харьяа МСҮТ, политехник коллежийн суралцагчдын дунд “Алтан хайч”, “Оёдлын мэргэжлийн ур чадварын улсын уралдаан”, “ Суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурал” зэрэг олон талт хөгжүүлэх төлөвшүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Түүнчлэн БНСУ, ОХУ-ын үсчин гоо сайханчдын олон улсын тэмцээнүүд, мэргэжлийн ур чадварын улсын уралдаануудад суралцагчид олноор оролцож, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэхүйгээрээ уралдан амжилт гаргаж ирлээ. Тухайлбал
“Дэлхийн ур чадвар Бразил-2015” уралдаанд Үс заслын технологич1а ангийн суралцагч Б.Ундармаа, Гоо заслын технологич1а ангийн суралцагч Б.Номингоо нар амжилттай оролцсон.” Дэлхийн ур чадвар Казань 2019” -д Үс заслын технологич1а ангийн Н.Гэрэлт-Од оролцох эрхийг авсан.
ХХААХҮЯ, МҮГЗХ-ноос хамтран зохион байгуулдаг Монгол Улсын мэргэжлийн үсчин гоо сайханчдын Үндэсний аварга шалгаруулах “Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXIV ИХ НААДАМ” –д Үс заслын 13, Гоо заслын 6 төрлөөр, нийт 19 суралцагч өрсөлдснөөс 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, тусгай байрт 3 суралцагч, “Наадмын шилдэг эрэгтэй модель” цол хүртсэн амжилт гаргасан. Тус уралдаанаас Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “ШИЛДЭГ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА”-аар 3 удаа шалгарсан.
МСҮТ, Политехник коллежийн үсчин гоо заслын мэргэжлийн суралцагчдын дунд зохион байгуулагддаг “ Алтан хайч “ улсын 2002-2019 ондуудын уралдаануудад үсний 16, гоо заслын 9 төрлөөр 50-80 гаруй суралцагч тогтмол оролцож амжилт үзүүлдэг. Тухайлбал 2019 оны Алтан хайч XVII уралдаанд нийт 18 сургуулийн 148 суралцагч оролцож, 16 төрлөөр 48 байр шалгаруулснаас Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн суралцагчид нийт 34 медаль авч, үүнээс 13 алт, 9 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаараа “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-иар шалгарч Гран-при шагнал/ хүртсэн.
Хувцас дизайн, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн ангийн суралцагчид “Хаврын гоёл-2011 “улсын уралдаанд өдөр тутмын хувцсаар тэргүүн байр, 2012 онд уран сэтгэмжийн төрлөөр тэргүүн байр, 2016 онд үндэсний хувцсаар тэргүүн байр тус тус эзэлсэн. МСҮТ, Политехник коллежийн оёдлын мэргэжлийн суралцагчдын дунд зохион байгуулсан “Ур чадвар-2018” улсын уралдаанд 6 бүсийн 14 сургуулийн 29 суралцагч оролцож, “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар европ эсгүүртэй монгол загварын даашинз урлан өрсөлдсөн.
Оёдлын мэргэжлээр суралцагчдыг Бөртэ ТӨУҮГазар, Өүлэн минж ХХК, Хилийн цэргийн 0288-р ангийн оёдлын үйлдвэр зэрэг байгууллагуудын захиалгаар дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байртай болгон хамтран ажиллаж байна.
БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургуультай хамтран оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн 100 хувийн тэтгэлэгтэйгээр 8 суралцагчийг 6 сарын хугацаатай мэргэшүүлэх сургалтад хамруулсан.
2018-2019оны хичээлийн жилээс БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургуультай хамтран Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлээр 1+1 захиалгат хөтөлбөрийг хэрэгжүүлэн 17 суралцагч амжилттай суралцан эхний төгсөлтөө хийсэн. Төгсөгчид 2019оны 6 сараас БНСУ-ын Кён-Ин Эмэгтэйчүүдийн Их Сургуульд үргэлжлүүлэн суралцана.
Суралцагчид мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээнээс гадна МСҮТ, Политехник коллежийн суралцагчдын Монгол хэлний 2012-2015 оны улсын олимпиадаас тэргүүн байр, Химийн улсын олимпиадаас 2015 онд III байр, 2016 онд тэргүүн байр, Англи хэлний 2012- 2015 оны олимпиадуудаас тэргүүн байр-2, дэд байр-3 удаа, Нийслэл болон дүүргийн гар бөмбөг аварга шалгаруулах 2015 оны тэмцээнээс III байр , 2015-2019 оны мэргэжлийн сургуулиудын гар бөмбөг аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрэгтэй,эмэгтэй баг тэргүүн байр -2 удаа, дэд байр 4 удаа тус тус хүртэж байсан амжилтуудыг дурьдаж болно.
“BEAUTY MASTER 2019” Олон улсын үсчин, гоо сайханчдын тэмцээнд нийт 83 суралцагч үсчний 3, гоо заслын 11 төрөлд оролцож, үс заслын 3 төрөлд Гранпри - 2, Алт -2, Мөнгө- 3, Хүрэл медаль -3, гоо заслын 11 төрөлд Гранпри - 4, Алт -6, Мөнгө- 5, Хүрэл медаль-4 хүртсэн.
Үсчний мэргэжлээр суралцагч Н.Гэрэлт –Од, експерт багшаар Л.Одгэрэл нар Дэлхийн ур –Казань 2019” -д амжилттай оролцсон.