Мэдээ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

9 сарын 21, 2021

МБСҮМАЗТ-өөс МБС-ын салбарын багш, ажилтан, судлаачдын бүтээлийг шалгаруулах, тэдний судалгааны ажлыг дэмжих, хөгжүүлэх, багш нарын чадавхийг дээшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-ыг 2021 оны 09-р сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын арга зүйч багшийн төрөлд Б.Мядагбадам, И.Оюунчимэг, багшийн төрөлд Б.Анхбаяр нар оролцох юм. Мөн энэ удаагийн ЭШХ нь бүсчлэн биш шууд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа болно.

Та бүхнийхээ судалгаа, шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье.

Pas.mn