Бидний тухай

Ерөнхий эрдмийн тэнхим

Ерөнхий эрдмийн тэнхим нь суралцагчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн, ерөнхий боловсролын сургалтанд суурилсан, мэргэжлийн уялдаа холбоог хангасан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, зөв хандлага, зөв хүмүүжил төлөвшилтэй мэргэжилтэнг бэлтгэх зорилготой. Багшлах боловсон хүчний  70 хувь нь магистр зэрэгтэй,  55 хувь нь мэргэжлийн тэргүүлэх, заах аргач зэрэгтэй.

            Тус тэнхим нь нийгмийн ухааны болон байгалийн ухааны бүрэлдэхүүнтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ багш суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих, чадавхжуулах хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг  уламжлал болгон зохион байгуулдаг.

Ерөнхий эрдмийн  тэнхимээс ХНХЯ-ны харьяа МСҮТ, Политехник Коллежийн англи хэлний багш, оюутан суралцагчдын дунд “Англи хэлний улсын олимпиад” ыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Мөн ерөнхий эрдмийн хичээлүүдээр зохион байгуулагддаг улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд багш, суралцагчид  жил бүр  амжилттай оролцож байна.

БАГШ НАРЫН АМЖИЛТУУДААС:

  1. Математикийн багш Д.Солонго МСҮТ, Политехник коллежуудын математикийн 2017 оны улсын олимпиадад III байр 
  2. Математикийн багш О. Цолмонгэрэл  МСҮТ, Политехник коллежуудын багш нарын илтгэлийн уралдаанд 2017 онд тусгай байр 
  3. Биеийн тамирын багш Ч.Ариунтуяа МСҮТ, Политехник коллежуудын Волейболын улсын аварга тэмцээнд  2016-2017 онд “Тэгш тоглогч”, 2018,  2019 онд “Шилдэг довтлогч”
  4. Англи хэлний багш Г. Долгоржав МСҮТ, Политехник Коллежийн англи хэлний  2018 оны улсын англи хэлний олимпиадад III байр, 2019 онд II байр
  5. Химийн багш Да.Солонго МСҮТ, Политехник коллежуудын улсын 2019 оны химийн олимпиадад I байр,
  6. Физикийн багш  ..Нямдэмбэрэл  МСҮТ, Политехник коллежуудын 2017 оны улсын олимпиадад тусгай байр тус тус эзэлсэн

Ерөнхий эрдмийн багш нар нь суралцагчдын хүсэл сонирхол дээр тулгуурлан  суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлж, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор Англи хэлний “The Walkie Talkies”, “Chatter Box” клуб, "Номын уншлагын цаг" /Ж.Неру Ертөнцийн түүхийг сөхөн үзсэн нь/клуб, Цахим бичвэрийн дугуйлан, “Оюунлаг залуус” номын клуб , гар бөмбөгийн секц зэрэг  клуб дугуйлангуудыг хичээллүүлдэг.

  СУРАЛЦАГЧДЫН АМЖИЛТ

  1. НБДАХА 2а ангийн суралцагч Сувд МСҮТ, Политехник Коллежийн англи хэлний  2018 оны улсын олимпиадад III байр, 2019 онд I байр
  2. Хангай дээд сургуулиас МСҮТ, Политехник Коллежийн оюутан суралцагчдын дунд зохион байгуулсан англи хэлний “Spelling bee-2019” тэмцээнд 2 баг оролцож I,II байруудыг эзэлсэн ба НБДАХА 2а ангийн суралцагч Сувд “Шилдэг үсэглэгч”-ээр шалгарч нийлбэр дүнгээр сургуулиараа тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн болсон.
  3. Суралцагчдын дунд зохион байгуулагддаг МСҮТ Политехник коллежийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эмэгтэй 1-р баг III-р байр хүрэл медаль, эрэгтэй 2-р баг II-р байр мөнгөн медалиар шагнагдсан.

Pas.mnPas.mn