Сургалт

Магадлан итгэмжлэл

Мэргэжлийн боловсролын  салбар үүссэн цагаас Монгол улсын үе үеийн  Засгийн газраас энэ салбарын төлөө  авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн үр дүнд дэлхийн жишигт нийцсэн сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн  хангагдсан олон сургуулиуд  өнөөдөр  сургалтын  үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа нь Монгол улсад мэргэжлийн боловсролын салбарын нэр хүнд, хөгжин дэвшиж  байгааг харуулж байна.

Манай сургуулийн  хөгжлийн түүх нь  Монголын  анхны хамтын хөдөлмөрийн байгууллага болох үйлдвэр хоршооллын байгууллагын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой  гэж үзэж болно.

1966 онд Үйлдвэр Хоршооллын Төв тэргүүлэгчдийн хурлын 119 –р тогтоолоор   үйлдвэрийн нарийн мэргэжлийн  ажилчдыг бэлтгэдэг “ Үйлдвэр хоршооллын Техник Мэргэжлийн сургууль” болгон өргөтгөснөөр манай сургуулийн  үндэс суурь тавигдсан билээ. Анх  ардын урлал, үндэсний гутал, оёдол, мужаан, оёдлын машины  засварчин, цахилгаан монтаж, засварчны мэргэжлээр 180 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа  эхэлж байснаас хойш хагас зуун жил өнгөрч, түүхийн  хуудаснаа 54 дэх жилийн алтан босгон дээр хүрч ирлээ. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж нь 2005 онд   анх удаа 5 жилийн хугацаатай, 2011 онд 2 дахь удаагаа  10 жилийн хугацаатай “Магадлан итгэмжлэгдсэн сургууль” болсон.

2012 онд Үсчин гоо заслын мэргэжлийн 3 түвшиний 4 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн зэрэг  амжилтууд бол манай сургуулийн хамт олны бүтээлч үйл ажиллагааны илрэл юм. 2019 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргасан мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын дагуу 4 мэргэжлийн 6 хөтөлбөрийг шинээр магадлан итгэмжлүүлсэн.

Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Мехтроникч, Гоо заслын технологич, Гоо засал,Үс заслын технологич, Үсчин гэсэн 6 мэргэжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, үйл ажиллагаанд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны  захирлын 2019 оны 151, 152, 153, 154 тоот тушаалаар томилогдсон шинжээчдийн баг 2019 оны 06 дугаар сарын 26-30 ны өдрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргасан. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн  2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

  • №14 тоот тогтоолоор – Оёмол бүтээгдэхүүний оёдолчин  / IE 7533-28 /
  • №15 тоот тогтоолоор – Үсчин  / SO5141-11/
  • №16 тоот тогтоолоор –Гоо засалч / SO5142-11/
  • №17 тоот тогтоолоор –Үс заслын технологич / SO5141-14/
  • №18 тоот тогтоолоор – Гоо заслын технологич / SO5142-21/
  • №19  тоот тогтоолоор –Мехатроникч / IM3119-23/  мэргэжлүүдийн сургалтын хөтөлбөр тус бүр  5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдсэн.

Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчид нь Олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал үсчний мэргэжлээр “Дэлхийн ур чадвар -Бразил 2015”, “ Дэлхийн ур чадвар – Казань 2019 “ тэмцээнүүдэд нийт 3 суралцагч амжилттай өрсөлдсөн.