Мэдээ

“МИАТ“ ТӨХК-тай танилцлаа.

10 сарын 27, 2020

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн техник технологийн тэнхимийн мехатроникч, цахилгаанчин, гагнуурчин, автомашин засварчин мэргэжлийн багш нар, сургалтын албаны ажилтнууд, агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан 1а ангийн суралцагчид 2020 оны 10 сарын 26-ны өдөр "МИАТ" ТӨХК-тай танилцлаа. Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-ний агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг Европын холбооны аюулгүй байдлын газраас аль ч орны агаарын хөлгүүдэд засвар техникийн үйлчилгээ хийх, хийсэн үйлчилгээ нь нислэгийн аюулгүй байдлын стандарт, шаардлагуудыг хангах ЕАSA-145 гэрчилгээтэй, нарийн дэг журам, шат дараалал, тусгаарлалт, хяналт тавьж үйл ажиллагаагаа явуулдаг авто засварын төвтэй танилцлаа. Мөн Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын "Нисэхийн музей"-г үзэж нисэх хүчин, агаарын тээврийн түүхэн замналын талаар сонслоо. Цаашид сургалтын орчин нөхцөл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сайн туршлага судлах, ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Багш, суралцагчдыг маань хүлээн авч танилцуулсан "МИАТ" ТӨХК-ний хамт олондоо талархал илэрхийлье. ҮУПК-ийн захиргаа сургалтын алба