Зарлал

Мэргэжлийн зөвлөл, холбоод

Pas.mn

 

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь боловсрол, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Тус коллеж нь дараах хоёр мэргэжлийн зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа тогтмол хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Мэдээлэл технологийн мэргэжлийн зөвлөл
  • Цахилгаан автоматик мэдээлэл холбоо дохиоллын инженерүүдийн холбооны дэргэдэх “Мехатроникийн мэргэжлийн зөвлөл”

Мэдээлэл технологийн мэргэжлийн зөвлөл

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тус зөвлөлийг байгуулсан бөгөөд сургуулийн сургалтын чанар, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажилладаг.

Зөвлөлийн зорилго

  • Сургуулийн сургалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн ур чадвартай төгсөгч бэлтгэх
  • Мэдээллийн технологийн чиглэлийн сургалтын чанарыг дэмжих
  • Суралцагчдыг үйлдвэрлэлийн орчинд дадлагажуулах боломжийг нэмэгдүүлэх

Бүрэлдэхүүн

Зөвлөлийн бүрэлдэхүүнд:

  • Сургуулийн удирдлага, багш, арга зүйчид
  • Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл
  • Мэргэжлийн холбоодын төлөөлөл

оролцон хамтран ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэх
  • Ажил олгогчийн санал, зөвлөмжийг сургалтад тусгах
  • Үйлдвэрлэлийн дадлага, хамтарсан сургалт зохион байгуулах
  • Төгсөгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх

“Мехатроникийн мэргэжлийн зөвлөл”

Цахилгаан автоматик мэдээлэл холбоо дохиоллын инженерүүдийн холбоо-ны дэргэдэх “Мехатроникийн мэргэжлийн зөвлөл” нь төр, хувийн хэвшил, мэргэжлийн боловсролын байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан байгуулагдсан.

Тус зөвлөлд:

  • Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж
  • Монгол Солонгосын Политехник Коллеж
  • Уул уурхай Эрчим хүчний Политехник Коллеж

хамтран оролцож байна.

Зөвлөлийн зорилго

  • Мехатроникийн чиглэлийн сургалтыг хөгжүүлэх
  • Инженер, техникийн ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Үйлдвэрлэлд суурилсан сургалтын орчныг нэмэгдүүлэх
  • Суралцагчдыг ажлын байранд бэлтгэх, давтан сургалт зохион байгуулах
  • Орчин үеийн техник, технологид нийцсэн мэргэжилтэн бэлтгэх

Үйл ажиллагааны чиглэл

  • Сургалтын хэрэглэгдэхүүн, материал боловсруулах
  • Мэргэжлийн стандарт, зөвлөмж боловсруулах
  • Үйлдвэрлэл дээрх дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулах
  • Хувийн хэвшил болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх

Хамтын ажиллагааны ач холбогдол

Мэргэжлийн зөвлөлүүд нь сургалт болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ур чадвар эзэмшсэн төгсөгч бэлтгэхэд чухал үүрэгтэй.

Цаашид Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь ажил олгогч, мэргэжлийн холбоод, түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, чанартай мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр тогтвортой ажиллах болно.