ОЮУТАН ТАНД

Суралцагчдын үүсгэл, санаачлагын байгууллагууд

ҮУПК-ийн суралцагчдын үүсгэл санаачлагын байгууллагууд нь оюутан залуусын оролцоонд тулгуурласан, тэдний хувь хүний хөгжил, нийгмийн идэвх, ур чадварыг дэмжих чухал орчин юм. Энэхүү хэсэгт суралцагчдын өөрсдийн санаачилгаар байгуулагдсан спорт, нийгэм, соёл, боловсрол, сайн дурын чиглэлийн клубууд үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр клубууд нь сургалтын үйл ажиллагааг дэмжихээс гадна суралцагчдыг идэвхтэй, бүтээлч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Та өөрийн сонирхлын дагуу дараах чиглэлүүдээс сонгон нэгдэх боломжтой:

Спорт ба Бие бялдрын хөгжил

  • Сагсан бөмбөг: "Хурд, хүч, ялалт" уриатайгаар багаар ажиллах чадвар, бие бялдрыг хөгжүүлнэ.
  • Волейбол: "Хамтдаа ялж, хамтдаа хөгжицгөөе" уриатайгаар улс, бүс, дүүргийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог.

Урлаг, Гоо зүй ба Оюун ухаан

  • "Art Dance" бүжгийн клуб: "Бид хамтдаа бүжиглэж, мөрөөдлөө биелүүлнэ" уриатайгаар урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлнэ.
  • "Шатрын хүү" клуб: Стратеги, сэтгэлгээ болон илэрхийлэх чадварыг хослуулан ухаалаг илтгэгчийг төлөвшүүлнэ.
  • "Сэтгүүлч" клуб: "Мэдээллийг түгээе – Оролцоог нэмэгдүүлнэ" уриатайгаар сэтгүүл зүйн суурь мэдлэг, бичих, ярих ур чадварыг эзэмшүүлнэ.

Технологи ба Инноваци

  • "Хурдан" клуб: "Цахим ур чадвар = Ирээдүйн хүч" уриатайгаар бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлж, цахим орчинд аюулгүй ажиллах дадалд сургана.

Нийгмийн оролцоо ба Хүмүүнлэг

  • Улаан загалмай бүлгэм: "Хүнлэг сэтгэл – Хамтын хүч" уриатайгаар сайн дурын ажил, анхны тусламжийн сургалтад хамруулж, энэрэнгүй сэтгэлтэй иргэнийг төлөвшүүлнэ.
  • "Нарны охид" зөвлөл: "Тэрэл түгээе, манлайлъя" уриатайгаар охидын өөртөө итгэх итгэл, харилцааны ур чадварыг дэмжинэ.
  • "Хөвгүүдийн зөвлөл": "Чиний дуу хоолой, чиний манлайлал" уриатайгаар хөвгүүдийн нийгмийн оролцоо, хариуцлагатай хандлагыг хөгжүүлнэ.

Байгаль орчин

  • "Эко" клуб: "Байгалиа хамгаалъя – Ирээдүйгээ бүтээе" уриатайгаар байгаль орчноо хамгаалах зөв дадал хэвшил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээнэ.

 

Та өөрийн сонирхсон клубтээ нэгдэж, оюутан насаа бүтээлчээр өнгөрүүлээрэй!

 

Pas.mn

Pas.mnPas.mnPas.mnPas.mnPas.mnPas.mnPas.mnPas.mnPas.mn