ОЮУТАН ТАНД

Оюутны зөвлөл

Үйлдвэрлэл урлалын сургуулийн оюутны зөвлөл

  • Эрхэм зорилго: Суралцагчдын эрх ашгийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, суралцагчдын бие даан хөгжих бүхий л бололцоог дэмжих
  • Алсын хараа: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, олон улсын жишигт
  • нийцсэн хөтөлбөрөөр чадамжид суурилсан сургалтын үйлчилгээ авахад суралцагчдад дэмжлэг үзүүлж  боловсролын чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулахад оролцох

Pas.mn

Pas.mn

Зохион байгуулсан үйл ажиллагаа

Спортын тэмцээн

Сургалтын албатай хамтран “Намрын спартакиад” спортын 5 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулж, суралцагчдын бие бялдрын хөгжил, хамтын ажиллагааг дэмжин ажилласан.

Урлагийн наадам

Суралцагчдын урлагийн наадмын зохион байгуулалтад идэвхтэй оролцож, МБС-ийн 3 жилийн суралцагчид болон ТБС, МБС-ийн 1 жилийн ангийн суралцагчдыг ангилан оролцуулах саналыг сургуулийн захиргаанд хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

Сайн дурын ажил

“Санта челленж” бэлэг цуглуулах сайн дурын үйл ажиллагааг Улаан загалмай клуб болон ангийн дарга нартай хамтран зохион байгуулсан.

Шагайн наадгай

Монголын уламжлалт соёлын нэг хэсэг болох шагайн наадгайг түгээн дэлгэрүүлэх, суралцагчдын авхаалж самбаа, хурд, цэц ухааныг сорих зорилгоор тэмцээн зохион байгуулсан.
Тус үйл ажиллагаанд нийт 59 суралцагч оролцож, “Алаг мэлхий өрөх”, “Шагай шүүрэх”, “Шагай няслах” төрлүүдээр ур чадвараа сорин өрсөлдсөн.

Сургалт, семинар

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн Гадаад хэлний хөтөлбөрийн багийн багш нартай хамтран мэргэжлийн зочин илтгэгч урьж, Мэргэжлийн боловсрол, сургалтын 180 гаруй суралцагчдад зориулсан тусгай сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Хэлэлцүүлэг

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсийн нийгмийн ажилтантай хамтран 1, 2-р ангийн суралцагчдын дунд “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлэгт 10 ангийн нийт 281 суралцагч хамрагдаж:

  • Үе тэнгийн дээрэлхэлт,
  • Жендэрт суурилсан хүчирхийлэл,
  • Холбогдох хууль, эрх зүйн ойлголтын талаар мэдээлэл авсан.

Мөн кейс дээр ажиллаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хаана, хэнд хандах талаар санал солилцон ярилцсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон.

Үйл ажиллагааны үеэр суралцагчдыг багт хуваан даалгавар гүйцэтгүүлэх, багийн уриа боловсруулах зэрэг оролцоонд суурилсан арга хэлбэрээр ажилласан нь хамтын ажиллагаа, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.