ҮУПК-ийн Номын сан нь 1964 оноос эхлэн цөөн тооны номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Жилээс жилд номын сангийн уншлага үйлчилгээ үйл ажиллагаа өргөжсөөр байна. Номын сангийн фондод оёдол үсчин, автомашин техник, албан хэрэг хөтлөлт, аялал жуулчлал, боловсрол, соёл урлаг, толь бичиг, монгол хэл уранзохиол, хөдөлмөр хамгаалал, гоо сайхан, нийгэм, сэтгэл судлал, маркетинг менежмент, эдийн засаг банк санхүү, нягтлан бодох, цахилгаан, гадаад хэлний чиглэлийн нийт 22533 номтойгоор фондын баяжилтаа хийж үйлчилсээр байна. Ажиллах орчин нөхцөл жилээс жилд сайжирч уншлагын танхимаа өргөжүүлэн 80-100 орчим уншигч үйлчлүүлэх боломжтой ширээ сандал номын тавиур номын сангийн үйлчилгээнд шаардагдах комьпютер, скайнер, принтер номын бар код уншигч зурагт зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан.
БСШУЯ-ны сайдын 2001 оны 180-р тогтоолын дагуу ОУ-ын Дьюгийн аравтын ангиллаар номоо ангилан, фонд катологоо зохион байгуулдаг.
“Сургуулийн номын сангийн дотоод журам”-д заасны дагуу уншигчдад ном, сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэл, сонин сэтгүүл, электрон мэдээллээр тогтмол үйлчилж байна. Мөн
Лавлагаа мэдээллийн үйлчилгээ
Уншигчдад зориулан мэргэжлийн чиглэлийн сэдэвчилсэн лавлагаа өгдөг. Шинээр бүрдүүлж авсан ном, сурах бичиг гарын авлагыг уншлагын танхимд байршуулан тогтмол мэдээлэл өгч үйлчилдэг.
- Номын сан нь цахим номын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд LIB4U программ хангамжийг үйлчилгээндээ нэвтрүүлэн онлайн үйлчилгээ үзүүлж, мөн Цахим Номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна
-LIB4U програмд 7371 төрлийн 22533 номыг 100 хувь бүртгэн коджуулсан.
-Номын сангийн католог цэгцтэй, хайлтын ажиллагаа нь хялбар үйлчлүүлэгчдэд цаг зав хэмнэсэн
-Номын санд үйлчлүүлж байгаа уншигчид болон оюутнууд уншигчийн үнэмлэхтэй
-Номын сангийн хөмрөгт байх ном, тогтмол хэвлэл, эрдмийн ажил аудио видео гэх мэт материалуудыг бүртгэж эхэллээ.
Номын сангаас захиалж уншигчдад хүргэдэг мэргэжлийн болон өдөр тутмын сонин сэтгүүлүүд:
-Өнөөдөр, Өдрийн сонин,Зууны мэдээ, Өглөөний сонин, Таван цагираг сонин
- Төрийн мэдээлэл, Космо, Автомобиль, Бурда, Комьпютер, Ертөнц, Тойм, ШУ-ны танин мэдэхүй, Ням гариг сэтгүүлүүдийг захиалан уншигчдад үйлчилсээр ирсэн.
Фонд бүрдүүлэлт:
Тус номын сан нь номын сангийн фонд бүрдүүлэлтэнд анхаарч эрэлт хэрэгцээтэй 350-500 орчим номоор жилдээ фондын баяжилт хийсээр байна.Мөн уншлага үйлчилгээний тоо өмнөх оноос өсөлттэй гарч байгаа нь эрэлт хэрэгцээтэй номоор фондын баяжилт хийсэнтэй ч холбоотой байлаа.
Сургалтын үйл ажиллагааг сайжруулах, багш оюутан бие дааж суралцахад мэргэжлийн болон ном сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэлээр үйлчилж, номын сангийн хөмрөгийг уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн шинэ сурах бичиг, гарын авлагаар баяжуулахад анхаарч ажиллаж байна