Суралцагчдын дотуур байр нь манай сургуулийн хамгийн том давуу тал бөгөөд эвсэг хамт олон өөрийн сургуулийн оюутан суралцагчддаа олон талт үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд тус сургуулийн дотуур байранд 143-н оюутан, суралцагчийг хүлээн авсан. Эрэгтэй, эмэгтэй суралцагчдын өрөө, давхрууд тусдаа, нийтийн гал тогоотой, мини номын сан ажиллуулж, байрны зөвлөлийг суралцагчид дундаас сонгон соёл хүмүүжлийн олон ажлуудыг зохион байгуулж байна.
Суралцагчид дотуур байранд амьдарснаар бие дааж сурах, шийдвэр гаргах, багаар ажиллах, бусадтай зохицон амьдрах арга ухаанд сурах зэрэг олон чадвар эзэмшдэг. Дотуур байранд суралцагчдын гэрийн даалгавар хийх, хичээл давтах, хувь хүний хөгжилд анхаарал тавьж, тусалж дэмжсэнээр тэдний сурлага хүмүүжилд эерэгээр нөлөөлж байна.
Мөн бүх мэргэжлийн багш нар ээлжлэн дотуур байрны хүүхдүүдэд нэмэлт давтлага хичээл заадаг. Тодорхой цагийн хуваарийн дагуу давтлагын цаг, амрах, тоглох, телевиз үзэх, англи хэлээр кино үзэх, хүмүүжлийн яриа хийх, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол явуулдаг.
Цэвэр, тохилог, дулаан дотуур байрандаа суралцагчид өөрсдийн гэртээ байгаа мэт тав тухтай орчинг бүрдүүлж, суралцаж байгаа давуу талыг бүрдүүлсэн найрсаг, бүтээлч хамт олон ажиллаж, суралцаж байна.