ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
2025–2026 оны хичээлийн жилийн суралцагчдын хөгжил, төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа
Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 2025–2026 оны хичээлийн жилд суралцагчдын хөгжил, төлөвшлийг дэмжих зорилгоор урлаг, спорт, олимпиад, мэргэжлийн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Эдгээр арга хэмжээний гол зорилго нь суралцагчдын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэгш хамрагдах боломжийг сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
Суралцагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өөрийгөө илэрхийлэх, манлайлах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сайн дурын оролцоогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Энэ хичээлийн жилд нийт суралцагчдын 70 хувь нь хөгжлийн болон төлөвшлийн үйл ажиллагаанд хамрагдсан бөгөөд дараах чиглэлүүдээр үр дүнтэй ажилласан.
Коллежийн хэмжээнд суралцагчдын нийгмийн идэвх, мэргэжлийн ур чадвар, хувь хүний төлөвшлийг цогцоор нь дэмжсэнээр сурч боловсрох таатай орчин бүрдэж, суралцагчдын оролцоо бодитойгоор нэмэгдсэн.
1. Суралцагчидтай хийсэн уулзалт, зөвлөгөө
Сургалтын албанаас сургалтын менежер, тэнхимийн эрхлэгчид, арга зүйчид, нийгмийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг 25 ангийн 728 суралцагчтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн. Суралцагчдаас ирсэн санал, хүсэлтийг холбогдох нэгжүүдэд хүргэж, шийдвэрлэх чиглэл өгч ажилласан.
Мөн “Суралцагчаа сонсъё” арга хэмжээг 66 ангийн 132 суралцагчийг хамруулан зохион байгуулж, сургалтын болон захиргааны нэгжүүд оролцон 8 багт хуваагдан санал солилцсон. Үр дүнд нь сургалтын орчин, багшийн үйл ажиллагаа болон суралцагчдад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөгөө боловсруулсан.
2. Сургалтын орчин, сахилга хариуцлага
Сургалтын орчинд дүрэм журмыг мөрдүүлэх, хичээлийн ирц, хоцролт, таслалтад хяналт тавих ажлыг жижүүр багш болон жижүүр ангиар дамжуулан өдөр бүр хэрэгжүүлж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн 12 суралцагчийг сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон мэргэшүүлэх дэмжлэгт хамруулсан.
3. “100х100” аяны хүрээнд хэрэгжүүлсэн сургалт
“Таслалтгүй, хоцролтгүй анги хамт олон – 100х100” сарын аяны хүрээнд анги удирдсан багш нарт зориулсан сургалт зохион байгуулсан.
Сургалт дараах гурван чиглэлээр явагдсан:
Энэхүү сургалтын үр дүнд суралцагчдын таслалт, хоцролт 2 хувиар буурсан байна.
4. Нийгмийн ажил, хүүхэд хамгаалал
Нийгмийн ажилтнууд анги удирдсан багш нартай хамтран төлөвлөгөө баталгаажуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
“Суралцагч үлдээх хөтөлбөр”-ийн хүрээнд:
зохион байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн.
5. Спортын үйл ажиллагаа
2025–2026 оны намрын спартакиадад нийт 386 суралцагч оролцсон бөгөөд дараах төрлүүдээр зохион байгуулагдсан:
Нийт 5 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр МТ 3б анги 1-р байр эзэлж сургуулийн аварга болсон.
6. Урлаг, соёлын арга хэмжээ
“Бид авьяастан-XVI” урлагийн наадамд нийт 984 суралцагч хамрагдсан бөгөөд авьяас чадвар, хамтын ажиллагааг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан.
7. Дотоод, гадаад хамтын ажиллагаа
зэрэг арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.
8. Тэмцээн, олимпиад, ур чадварын уралдаанууд
Суралцагчид дараах улсын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна:
Эдгээрээс суралцагчид тэргүүн, дэд, тусгай байруудыг олон тоогоор эзэлж, амжилттай оролцсон.
9. Нийгмийн хариуцлага, сайн дурын үйл ажиллагаа
Суралцагчид:
зэрэг нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.
10. Дүгнэлт
2025–2026 оны хичээлийн жилд суралцагчдын хөгжил, төлөвшилд чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж, суралцагчдын оролцоо, ур чадвар, хандлага, манлайлал бодитойгоор нэмэгдсэн байна.