Манай сургуулийн сүүлийн жилүүдийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг төгсөөд 1 жилийн дараа судалсан мөшгих судалгааг харьцуулан харуулбал
2025 оны 5 сард болон 2026 оны 2 сард судалсан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас харахад нийт төгсөгчид төгссөн эхний жилдээ ажил эрхлэл өндөр боловч жилийн дараа бага хэмжээгээр буурч байгаа нь эрэгтэй төгсөгчид цэргийн албанд явах, гадаад явж сурах болон ажиллах зэрэг шалтгаан байна. Мөн залуучууд нэг ажлын байранд тогтвор сууршилтай ажиллахгүй байгаа хандлага харагдаж байна.
2024 – 2025 оны нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаагаар 668 төгсөгчдөөс ажлын байртай болсон болон дараагийн боловсролын түвшинд элссэн төгсөгчдийн нийт тоо 561 буюу хөдөлмөр эрхлэлтийн хувь 84%-тай гарсан байна. Нийт төгсөгчдийн 16% нь зайлшгүй шалтгаанаар буюу цэргийн алба хааж байгаа, ар гэртэй өвчтэй хүн асардаг, эрүүл мэндийн зэрэг шалтгаанаар ажил эрхлээгүй, дараагийн боловсролын түвшинд элсээгүй байна.
2024 – 2025 оны төгсөгчдийн 2026 оны 02 сарын мөшгих судалгаанаас төгсөөд шууд ажлын байранд шилжсэн, дараагийн боловсролын түвшинд элссэн талаарх тоон мэдээллийг графикаар салбар тус бүрээр нь харуулахад дараах байдалтай байна.
Үүнд:
