

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын Улаанбаатар бүсийн суралцагчдын волейболын аварга шалгаруулах, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн нэрэмжит тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын 12 байгууллагын эрэгтэй 18, эмэгтэй 13, нийт 31 багийн тамирчид оролцож, спортын ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний дүнгээр эрэгтэй, эмэгтэй ангиллын шилдэг багууд болон шилдэг тамирчдыг тодрууллаа.