
“Монгол зоог дэлхийд – Монголын амжилт Гиннест” уриан дор зохион байгуулагдсан дэлхийн дээд амжилт тогтоох арга хэмжээнд Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Хоол үйлдвэрлэлийн багш нар амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд хамгийн олон тогооч нэгэн зэрэг хамгийн олон тогоонд хорхог бэлтгэх өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Монгол үндэсний хоолны соёл, уламжлалыг дэлхийд сурталчлан таниулсан онцгой үйл явдал боллоо.
ҮУПК-ийн Хоол үйлдвэрлэлийн багш нар уг арга хэмжээнд ахлах хянагч болон хянагчаар ажиллаж, зохион байгуулалт, хяналтын үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, туршлагаараа манлайлан оролцсон бөгөөд Гиннесийн дэлхийн дээд амжилтын гэрчилгээг гардан авлаа.
Монгол үндэсний хоолны өв соёлыг дэлхийн тавцанд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Монгол зоог – Монгол бахархал!