Мэдээ

“УР ЧАДВАР-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ҮНДЭСНИЙ ӨДӨРЛӨГТ ҮУПК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

11 сарын 13, 2026

Pas.mn

Pas.mn

 

“Ур чадвар — Миний ирээдүй” үндэсний мэргэжлийн боловсрол, сургалтын өдөрлөг Улаанбаатар зочид буудлын Их танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн 1,000 гаруй суралцагч, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 500 гаруй төлөөлөгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцож, мэргэжлийн боловсролын үнэ цэнэ, ур чадварын ач холбогдлыг олон нийтэд таниулж байна.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн багш, ажилтан, суралцагчдын төлөөлөл өдөрлөгт идэвхтэй оролцсон бөгөөд “Мэргэжлээрээ бахархъя” загварын үзүүлбэрт манай сургуулийн 12 мэргэжлийн суралцагч нээлтийн үйл ажиллагаанд оролцон, эзэмшиж буй мэргэжлээрээ бахархах, ур чадвараа сурталчиллаа.