
“Ур чадвар — Миний ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулсан рийл бичлэгийн уралдаанд Улаанбаатар хот болон орон нутгийн 19 сургуулийн суралцагчид нийт 58 бүтээлээр оролцож, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө.
Уралдаанд оролцогч суралцагчид өөрсдийн сонгосон мэргэжлийн онцлог, эзэмшсэн ур чадвар, суралцах үйл явцын сонирхолтой мөчүүдийг богино хэмжээний бичлэгээр дамжуулан олон нийтэд хүргэж, хүсэл тэмүүлэл, бүтээлч санаа, мэргэжлээрээ бахархах сэтгэлээ илэрхийлсэн юм.
Бүтээлүүдийг бодит ур чадвар, мэргэжлийн агуулга – 40 оноо, бүтээлч санаа – 30 оноо, ойлгомжтой өгүүлэмж – 20 оноо, дүрс болон дууны чанар – 10 онооны үзүүлэлтээр үнэлж, шилдгүүдийг тодрууллаа.
УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД
ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ САНАА
ШИЛДЭГ БАГИЙН БҮТЭЭЛ
ШИЛДЭГ УР ЧАДВАР
ҮЗЭГЧДИЙН ШАГНАЛ
ҮЗЭГЧДИЙН ШАГНАЛ
Шагналт байранд шалгарсан суралцагчдад шагналыг 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдсан “Ур чадвар — Миний ирээдүй” өдөрлөгийн үеэр гардууллаа.
Мэргэжлээ сурталчлан таниулж, ур чадвараа бусадтай хуваалцсан нийт оролцогчид, тэднийг чиглүүлэн дэмжсэн багш, сургууль хамт олон, бүтээлүүдийг үзэж, саналаа өгсөн үзэгчдэдээ талархал илэрхийлье.
Шагналт байранд шалгарсан суралцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын суралцах, хөгжих, бүтээх их үйлсэд нь өндөр амжилт хүсье!
УР ЧАДВАР — МИНИЙ ИРЭЭДҮЙ!