Мэдээ

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

11 сарын 05, 2026

Pas.mn

Pas.mn

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллеж (ҮУПК) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан” мэргэжлээр “1+1” хамтарсан тусгай хөтөлбөрийг 2018 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилгоор ҮУПК-ийн удирдлагууд БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улсын харилцааны албаны захирал, Сувилахуйн тэнхимийн профессор Ким Ён Ми болон гадаад харилцааны менежер С.Саранчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр санал бодлоо солилцож, хамтран хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.

Мөн “1+1” хамтарсан тусгай хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй “Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан” мэргэжлийн ангийн оюутнуудтай халуун дотно уулзалт зохион байгуулж, тэдний суралцах үйл явц, цаашдын зорилго, хүсэл тэмүүллийн талаар ярилцлаа.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааг олон жилийн турш тууштай дэмжиж, хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье!

Хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай!