



Баянхонгор аймгийн Политехник коллеж, ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн хамт олны төлөөлөл манай сургууль дээр ирж Pearson BTEC Level III түвшний хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, заах арга зүйн туршлага судаллаа.
Туршлага солилцох уулзалтад Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газрын захирал М.Найдалмаа хүрэлцэн ирж, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанар, үнэлгээний тогтолцооны талаар санал, мэдээлэл солилцлоо.
Уулзалтын хүрээнд Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч Д.Отгондэмбэрэл Мэдээллийн Технологийн 2 дугаар курсийн суралцагчдад “Хиймэл оюун” чадамжийн нэгжийн нээлттэй хичээл зохион байгуулж, Pearson BTEC хөтөлбөрийн хүрээнд хичээл төлөвлөх, зохион байгуулах арга зүйн сайн туршлагаа хуваалцлаа.
Мөн Мэдээллийн технологийн хөтөлбөрийн багийн багш нар сургалтын агуулга боловсруулах, хичээл заах арга зүй, практик ур чадвар эзэмшүүлэх сургалтын арга зүй, суралцагчийн мэдлэг, ур чадварыг үнэлэх аргачлалын талаар танилцуулж, харилцан туршлага солилцов.
Энэхүү уулзалт нь Pearson BTEC Level III түвшний хөтөлбөрийн хэрэгжилтийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, багш нарын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Монгол дахь нээлттэй сургуультай хамтран хөгжиж буй Баянхонгор Политехникийн коллеж, ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн нийт хамт олонд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.