Мэдээ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАЖ БАЙНА

9 сарын 16, 2026

Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллежийн Сургалтын алба, Багшийн хөгжил, инновацийн чиглэлээс сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явцыг хурдасгах, багшийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор “Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд хиймэл оюун ухааныг зохистой чиглүүлж ашиглах дадлага сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр багш нар Ажил мэргэжлийн дүн шинжилгээ (АМДШ), DACUM хүснэгт дээр ажиллаж, сургалтын хөтөлбөр болон ажлын тайланг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэчлэн боловсруулах бодит дадлага хийв.

Ингэснээр багш нарын гар ажиллагаа, бичиг цаасны ачааллыг бууруулж, сургалтын чанар, багшлах арга зүй, суралцагчийн хөгжилд илүү их анхаарах боломж бүрдэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, багш нарын дижитал болон AI ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг хөгжүүлэх чухал алхам болж байна.

ҮУПК—Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд технологийн боломжийг бүтээлчээр ашиглаж байна.

Pas.mn