Мэдээ

ҮЙЛДВЭРЛЭЛ, УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

9 сарын 16, 2026

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж (ҮУПК) нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтарсан олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа.

Монгол Улсад анх удаа Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт, удирдамж (ESG)-д нийцсэн олон улсын үнэлгээ хийлгэж, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнгээ олон улсын түвшинд баталгаажуулсан түүхэн үйл явдал болж байна. 

Магадлан итгэмжлэлийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

 Хамрах түвшин: Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн 5 болон 6 дугаар түвшинд хамаарна.

 Ач холбогдол: Сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх болон төгсөгчдийн мэргэшил, ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөх боломжийг нэмэгдүүлж байна. 

Pas.mn