Мэдээ

“ЦУС БЭЛЭГЛЭХ ӨДӨРЛӨГ–2026” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

9 сарын 02, 2026

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо хамтран “Цус бэлэглэх өдөрлөг–2026”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь цусны донорын үйлсийг дэмжих, бусдын амь нас, эрүүл мэндийг аврахад өөрийн хувь нэмрийг оруулахын ач холбогдлыг нийт багш, ажилтан, албан хаагчдад таниулахад чиглэв.

Энэ хүрээнд ҮУПК-ийн багш, ажилтнууд идэвхтэй оролцож, нийт 60 хүний амь насыг аврах хэмжээний цус хандивлалаа. Цусны донорын энэхүү сайн үйлс нь яаралтай тусламж шаардлагатай өвчтөнүүдэд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

 ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

Эрүүл хүн цусаа зохих хэмжээгээр хандивлах боломжтой бөгөөд нэг удаагийн цусны хандив нь хэд хэдэн хүнд эмчилгээ, тусламж авах боломжийг бүрдүүлдэг.

Цусаа хандивлах нь бусдын амь насыг аврах хүмүүнлэгийн үйлс төдийгүй нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх бодит хэлбэр юм.

Иймд хүн бүр цусны донорын ач холбогдлыг ойлгон, боломжтой тохиолдолд сайн дурын цусны донорын үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Өдөрлөгт идэвхтэй оролцож, амьдрал бэлэглэсэн нийт багш, ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Мөн энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны хамт олондоо гүн талархал илэрхийлье.

 “Эрүүл биед саруул ухаан оршино.”

 “Цусаа бэлэглэж, амьдрал бэлэглэе.”

Pas.mn