Мэдээ

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЭХ ХАМТ ОЛНЫ ХУРАЛ БОЛЛОО

9 сарын 02, 2026

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд нийт багш, ажилтан, албан хаагчдыг хамруулсан нэгдсэн хурлыг 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн хурлаар 2026–2027 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны чиглэл, зорилт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг нийт багш, ажилтан, албан хаагчдад танилцуулж, шинэ хичээлийн жилийн ажлын бэлтгэл, хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө.

Мөн энэ үеэр тус коллежид шинээр ажилд орж буй багш, ажилтнуудыг хамт олонд нь албан ёсоор танилцуулж, шинэ ажилтнуудаа халуун дотноор угтан авлаа.

Ийнхүү шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг нэгтгэн тодорхойлж, нийт хамт олны оролцоо, уялдаа холбоог хангах замаар сургалт, үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх бэлтгэлээ хангаж байна.

Нэгдсэн хуралд оролцсон нийт багш, ажилтан, албан хаагчдадаа шинэ хичээлийн жилдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, бүтээлч үйлс, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“ХӨГЖЛИЙГ УРЛАН БҮТЭЭЕ”

Pas.mn

Pas.mn

Pas.mnPas.mnPas.mnPas.mnPas.mn