Манай сургууль Бүгд Найрамдах Солонгос Улсын гоо сайхны салбарын мэргэжилтнүүд болон салбарын төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гоо сайхны мэргэжлийн боловсрол, сургалт, дадлагын чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжийг нээлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Католик дээд сургуулийн гоо сайхны дадлагын багш Ёо Өн Жү, Сөүл их сургуулийн гоо сайхны онолын багш, K-Beauty холбооны бүсийн дарга Ким Ли Жон, мөн “Дэгжин гоёл” салоны үүсгэн байгуулагч, ҮУПК-ын 2004 оны төгсөгч Г.Буянхишиг нар манай сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь гоо сайхны салбарын мэргэжлийн сургалт, дадлага, туршлага солилцоо, багш, оюутны ур чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшний шинэ арга технологийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ нь Сургалтын орчинд үнэтэй хувь нэмэр оруулж буй явдал юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд тус төлөөлөгчид манай сургуульд 14 сая төгрөгийн үнэ бүхий арьс арчилгааны иж бүрдэл аппарат бэлэглэлээ.
Энэхүү тоног төхөөрөмж нь гоо сайхны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн дадлага, ур чадвар эзэмшилтийг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Гоо сайхны салбарын хөгжлийг дэмжин, мэргэжлийн боловсролын чанар, сургалтын орчныг сайжруулахад хамтран ажиллаж буй нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.
Цаашид энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, багш, оюутнуудад олон улсын түвшний мэдлэг, ур чадвар, туршлага эзэмших боломжийг нэмэгдүүлэх олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.
Хамтын ажиллагаа – шинэ боломж, шинэ хөгжлийн эхлэл!





