Мэдээ

“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын наадам – WORLD AWARD-2026-д амжилттай оролцлоо

9 сарын 01, 2026

Монголын Үсчин Гоо сайхны Анхдагч Төв Холбоо болон БНСУ-ын K-Beauty төлөөлөгчид хамтран зохион байгуулсан “Үсчин, Гоо сайхан – ӨВ СОЁЛ” тэмцээнд манай сургуулийн багш, оюутан, төгсөгчид амжилттай оролцлоо.

Уг тэмцээнд Гоо заслын багш М.Нэргүй, С.Энхчимэг, ГСҮ 2А ангийн оюутнууд А.Солонго, Г.Нандин-Эрдэнэ, О.Цэлмүүн, Б.Хүслэн,  төгсөгчид болох ГСҮ 2А ангийн Э.Номин-Эрдэнэ, О.Ариунцэцэг нар оролцлоо.

Багш, оюутнуудын хамт олон Нүүр будалт болон Хумсны бэлэн бүтээлийн номинацид нийт 19 бүтээлээр амжилттай оролцож, Гоо заслын багш М.Нэргүй “Шилдэг хумс урлал” шагналын эзэн боллоо.

Мөн “НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивал – “WORLD AWARD-2026”-д оролцсон загвар өмсөгчдийн үс, нүүр будалтын багт багаараа ажиллаж, батламжаа гардан авсан байна.

Энэхүү тэмцээн, фестивальд амжилттай оролцож, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа амжилттай харуулсан багш, оюутан, төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдын ажил, сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

 

Pas.mn

Pas.mn

Pas.mn

Pas.mn

Pas.mn

Pas.mn

Pas.mnPas.mnPas.mnPas.mn