Мэдээ

Чой Жон Үг багш нь хоол үйлдвэрлэлийн сургалтыг үе шаттай зохион байгууллаа.

9 сарын 01, 2026

Pas.mn

Pas.mn

КОЙКА-ийн 166 дугаар ээлжийн сайн дурын ажилтан Чой Жон Үг багш нь Үйлдвэрлэл, Урлалын политехник коллежийн оюутан, багш, ажилтнуудад зориулан хоол үйлдвэрлэлийн сургалтыг үе шаттай зохион байгууллаа. 

Сургалтаар Монголд өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан төрөл бүрийн солонгос хоол хийх арга, технологийг судлан танилцуулж, Солонгосын соёл болон солонгос хоолны талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажилласан нь үр дүнгээ өгсөн сургалт болсон юм. 

Тэрээр сайн дурын ажилтны үүргээ өндөр хариуцлага, чин сэтгэл, идэвх зүтгэлтэйгээр биелүүлэн 8 сарын 6-ны өдөр эх орон руугаа буцлаа. 

Манай сургууль дээр ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцан түгээн дэлгэрүүлсэн сайн дурын ажилтан Чой Жон Үг багшдаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье! 

Монгол Улсад, цаашлаад манай сургууль дээр өнгөрүүлсэн үнэ цэнтэй дурсамжаа үргэлж нандигнан дурсаж, эх орондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, амьдрахыг хүсэн ерөөе!