РАЖИВ ГАНДИЙН НЭРЭМЖИТ ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТЭРГҮҮЛЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг сорьдог улсын хэмжээний томоохон тэмцээн болох ГРАНД ТУР-2026" Аялал жуулчлалын улсын XXIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Тус олимпиадын хүрээнд явагдсан мэргэжлийн мэдлэг, ур чадварын #Центавр тэмцээнд 19 их, дээд сургууль, коллежийн нийт 32 баг өрсөлдсөнөөс Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн баг хамт олон бусдыгаа хошуучлан ТЭРГҮҮН БАЙР эзэлж, алтан медалийн эзэд боллоо
Тэмцээний эхний 3 байр:
I байр: Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж
II байр: Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС)
III байр: МУБИС-ийн Биеийн тамирын сургууль
Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвараараа манлайлсан оюутнууддаа болон бэлтгэсэн багш нартаа сургуулийн захиргааны нэрээс халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг болон бусад хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье
