Мэдээ

АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН XXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

4 сарын 25, 2026

АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН XXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш суралцагчдын дунд зохион байгуулдаг Англи хэлний улсын XXIII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

  •  Тус олимпиадад:
  • -42 МБСБ-ын
  • -46 англи хэлний багш
  • -100 суралцагч нийт 146 оролцогч мэдлэг чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа

Багшийн төрөлд:

  •  Тэргүүн байр – ХТПК, англи хэлний багш М.Базаргүл
  •  Дэд байр – Төв аймаг, Эрдэнэ ПК, англи хэлний багш Н.Азжаргал
  •  Гутгаар байр – Улаангом ПК, англи хэлний багш Л.Ууганцэцэг
  • Тусгай байр – ХТПК, англи хэлний багш С.Бат-Эрдэнэ
  •  Тусгай байр – ШИПК, англи хэлний багш С.Пүрэвдулам

 Суралцагчийн төрөлд:

  •  Тэргүүн байр – Монгол Улсын Консерватори, М.Номин
  •  Дэд байр – Монгол Улсын Консерватори, Т.Мэргэнчулуу
  • Гутгаар байр – Монгол Улсын Консерватори, Б. Тэмүгэн
  • Тусгай байр – ШИПК, Б.Анар
  •  Тусгай байр – Монгол Улсын Консерватори, А.Мишээл

 Олимпиадын II шатны ярилцлагын шалгалтад:

Австрали Улсын мэргэжилтэн, сайн дурын хөтөлбөрийн багш Аланна Кочеткова

МУИС- ийн англи хэлний мэргэшлийн төвийн(COEE) багш Ц. Мандахцэцэг нар шүүгчээр ажиллалаа

Багийн нийт онооны нийлбэр дүнгээр Хүнс Технологи ПК-ийн багш суралцагчдын баг хамт олон тэргүүлэн 2 дахь удаагаа шилжин явах “Цом” -оор шагнагдлаа.

 Мөн суралцагчдын дунд зохион байгуулагдсан “ENGLISH SPEECH CONTEST” уралдаанд 26 сургуулийн 29 суралцагч амжилттай оролцож, илтгэх ур чадвараа сорилоо

 Илтгэлийн уралдааны дүн:

  •  Тэргүүн байр – Төв аймаг, Эрдэнэ ПК, ХП2а Д.Батдэлгэр
  • Дэд байр – ҮУПК, ХГД2а Б.Энхбаяр
  • Гутгаар байр – ХТПК, ТЧ2а Б.Батжин

 Тэмцээний шүүгчээр:

АНУ-ын Фүлбрайт хөтөлбөрийн судлаач багш Виндэл Виллиамс, Адди Майкл нар ажиллалаа. Оролцогчид, багш нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

  •  Англи хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх үйлс улам өргөжин тэлэх болтугай
  • Боловсролын ерөнхий газар
  • МУИС хэлний мэргэшлийн төв COEE - Center of Excellence for English
  • Peace Corps Mongolia

Pas.mn