Мэдээ

 “ЭКО-СУРГУУЛЬ/ЦЭЦЭРЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ X ЧУУЛГАНД ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

4 сарын 26, 2026

 “ЭКО-СУРГУУЛЬ/ЦЭЦЭРЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ X ЧУУЛГАНД ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэгжилтийг дэмжих хүрээнд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг” хөтөлбөрийн Үндэсний X чуулган 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

 Тус чуулганы үеэр

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж“Хүрэл гэрэгэ” болон өргөмжлөлөө гардан авч эко сургуулийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж буйгаа бататгалаа

 Мөн сургуулийн Эко зөвлөлийн гишүүн, математикийн багш О.Цэнгэлмаа “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн хүрээнд суралцахуйн орчинд гарсан өөрчлөлт” сэдвээр зочин илтгэгчээр оролцож, туршлагаа хуваалцлаа

 Түүнчлэн ҮУПК-ийн суралцагчдын Art Dance бүжгийн хамтлаг чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцож, ур чадвараа амжилттай үзүүлэн хамтран ажиллалаа

 Тогтвортой хөгжил, ногоон ирээдүйн төлөөх бидний оролцоо, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх болтугай

Pas.mn