ПРОГРАММЧЛАЛЫН УЛСЫН II ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын дунд программчлалын улсын II олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Тус олимпиадыг Боловсролын ерөнхий газар, IEDC Пийрсоны төлөөлөгчийн газар, Техник технологийн политехник коллеж, Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо хамтран суралцагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, тэдний практикт хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтын оролцоог бэхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ удаагийн олимпиадад Пийрсоны мэдээллийн технологийн хөтөлбөр болон мэдээллийн технологийн чиглэл хэрэгжүүлж буй нийт 11 сургуулийн 48 суралцагч оролцож, мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөж манай сургуулийн суралцагч Ц.Энх-Үжин тусгай байр эзэллээ
Бэлтгэсэн багш Д.Дулаанцэцэг болон Ц.Энх-Үжин нартаа халуун баяр хүргэж амжилт хүсье
