”МОНГОЛ УР ЧАДВАР-2025” УРАЛДААНЫ ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ-ТОГООЧ МЭРГЭЖЛИЙН II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН ГАРЛАА.
”Монгол ур чадвар 2025” уралдааны Хоолны үйлчилгээ-Тогооч мэргэжлийн II шатны шалгаруулалт 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод “Техник технологийн политехник коллеж дээр зохион байгуулагдлаа
Уралдаанд Хоолны үйлчилгээ-Тогооч төрөлд мэргэжлийн болон техникийн боловсролын 18 сургалтын байгууллагын 18 оролцогч ур чадвараа сорин өрсөлдөж ҮУПК-ийн суралцагч Т.Өсөх-Эрдэнэ I байр эзэллээ.
Бэлтгэсэн багш Д.Болормаа болон Т.Өсөх-Эрдэнэ нартаа халуун баяр хүргэж дараагийн шатны уралдаанд амжилт хүсье.

