Мэдээ

Монгол Абилимп–2025

11 сарын 08, 2025

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилготой Монгол Абилимп–2025” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын улсын уралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

Энэ удаагийн уралдаанд бүх аймаг, дүүргээс 18-аас дээш насны 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 17 мэргэжлийн чиглэлээр оролцсон бөгөөд уралдаанд тэргүүлсэн үндэсний ялагчийг 2027 онд Бүгд Найрамдах Финлянд Улсад зохион байгуулах мэргэжлийн ур чадварын 11 дэх уралдаанд бэлтгэн оролцуулах юм

Тус уралдаанд ҮУПК нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдадаа нийгэмд төлөвшүүлэх, биеэ авч явах чадварыг дээшлүүлэх, би ч гүйцэтгэж чадна гэсэн урам зоригоор тэтгэх зорилгоор загвар дизайн тогооч массаж постер бэлтгэх төрлүүдээр төгсөгч болон суралцагчидаа амжилттай оролцуулсанаас Загвар дизайн төрлөөр төгсөгч Дуламсүрэн Тэргүүн байр эзэллээ

Бэлтгэсэн багш Энхтуяа болон Тэргүүн байранд шалгарсан Дуламсүрэн, нийт амжилттай оролцсон оролцогчдодоо халуун баяр хүргэе.

Pas.mnPas.mnPas.mn