Мэдээ

Миний бүтээл-2025

5 сарын 15, 2025

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж нь  НЭЭЛТТЭЙ, НОГООН, ЦАХИМ сургууль болох зорилгынхоо хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд сурч мэдсэн, бүтээсэнээ тайлагнах багш суралцагчдын МИНИЙ БҮТЭЭЛ-2025 - НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдаж байна

Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг нээж сургуулийн захирал Д.Буяндэлгэр үг хэлж, хамтран ажилладаг ажил олгогчдын төлөөлөл Соёмбот тарни ХХК-ын нягтлан бодогч Д.Амарзаяа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч багш, оюутан суралцагчдад амжилт хүсэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн ӨСЗУ2б ангийн суралцагч Э.Болд, ГСҮ1в Х.Това, нийгмийн ажилтан Х.Эрдэнэчимэг нар "Жалам хар"-ыг хөгжимдөж Art Dance бүжгийн хамтлаг “Хүлгийн айзам” бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, эцэг эх асран хамгаалагчид зорин ирж суралцагчдын бүтээлтэй танилцан ажил олгогчдын төлөөлөл болох Монполмент ХХК, Говь хангай мебель ХХК, Гоо гуаша салон, Монголын үндэсний олон нийтийн телевиз зэрэг байгууллагууд нээлттэй ажлын байрны зар хүргэн ажиллаж байна.

Pas.mnPas.mnPas.mnPas.mn