Үс заслын үйлчилгээ мэргэжлийн ажил олгогчдын уулзалт зохион байгуулагдлаа
Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 2025 оны 11 сарын 25-нд ажил олгогч байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлдвэрлэлийн дадлагын чанарыг сайжруулах, эрэлтэд нийцсэн мэдлэг, ур чадвар зөв хандлага төлөвшилтэй төгсөгчдийг бэлтгэх, хөтөлбөрийн агуулгад туршлага, санал солилцон хамтран ажиллах зорилготойгоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэхүү уулзалтад Монгол Улсын үс, гоо заслын салбарыг төлөөлж “Mонголын үсчин гоо засалчдын холбоо”, “Nine” клуб, “Mонголын үсчин гоо мэргэжлийн хөгжлийн холбоо”, “Алтан гар Mонголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо”, “World Monkey Gang barber” холбоо, “Хулан” “Grand Rubi”, SS”, “J”, “S” зэрэг байгууллагууд оролцлоо
Уулзалтын явцад дараах асуудлуудыг хэлэлцэж ажил олгогчийн санал зөвлөмжийг хүрэх үр дүнг тодорхойллоо
Нэг. Хэлэлцсэн асуудлууд
- Үйлдвэрлэлийн дадлагын зохион байгуулалт, суралцагчдын ур чадварын түвшин
- Ажил олгогчийн хэрэгцээ, богино болон урт хугацааны шаардлага
- Сургалтын орчин, тоног төхөөрөмжийн хүртээмж, сайжруулах шаардлага
- Сургалтын хөтөлбөр шинэчлэлт, стандартын нийцтэй байдал
- Төгсөгчдийн ажлын байран дахь хандлага, бүтээмж, ёс зүй
Хоёр. Ажил олгогчдоос гарсан гол санал, зөвлөмж, хамтран хийх ажлууд
-Суралцагчдад бодит орчинд ажиллах дадлага олгох хугацааг нэмэгдүүлэх
- Сургалтанд ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх
- Үйлчилгээний соёл, харилцааны чадвар хөгжүүлэх сургалтыг нэмэх
- Үс засалтын шинэ чиг хандлага, техникүүдийн сургалтыг тогтмол оруулах
- Багш нарт зориулсан чадавхжуулах сургалт зохион байгуулах
- Багш нартай хамтран цөөн цагаар хичээл заах
- Хөрөнгө оруулалт хийх
Гурав. Хүрэн үр дүн
- Мэргэжлийн ур чадвар сайтай, ажиллахад бэлэн төгсөгчдийн тоо нэмэгдэнэ
- Ажил олгогчидтой тогтвортой хамтын ажиллагааны сүлжээ бүрдэнэ
- Сургалтын хөтөлбөр хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд илүү нийцнэ
- Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилнэ
Дөрөв. Дүгнэлт
Уулзалт үр дүнтэй болж, талууд мэргэжлийн боловсролын бодит шаардлагад нийцүүлэх чиглэлээр олон талын саналууд дэвшүүлж, хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөөнд хүрлээ
Цаашид хөтөлбөр шинэчлэлт сургалтын чанарын үнэлгээг хамтран хийх, дадлагын баазуудыг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиров
Тав: Хөрөнгө оруулалт
“SS” салонтой тасралтгүй хамтран ажиллаж ирсэн бөгөөд захирал С.Сонинхүү 2024 онд сэттин химийн аппарат бэлэглэж байсан бол 2025 онд мэргэжлийн халаагч аппарат бэлэглэж сургалтад бодит хөрөнгө оруулалт хийлээ.


