Санхүү эдийн засгийн их сургууль (СЭЗИС) болон Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж (ҮУПК) хооронд сургалт, судалгаа, инновац багш, оюутны хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Pearson олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хоёр сургуулийн багш нар хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээ, стандарт баталгаажилт болон сургалтын үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын хүрээн ҮУПК-ийн мэдээллийн технологийн багш Ч.Оюунчимэг Pearson хөтөлбөрийн хэрэгжилт болон Вэб програмчлал” хичээлийн агуулга, үнэлгээ баталгаажуулалтын талаар туршлага солилцлоо.

