Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын аварга шалгаруулах, Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 60 жилийн ойг угтан зохион байгуулагдсан волейболын тэмцээн 2026 оны 02 сарын 26-аас 03 сарын 01-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 16 сургалтын байгууллагын нийт 34 баг үүнээс эрэгтэй 21 баг, эмэгтэй 13 баг оролцож шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр аймаг, Орхон аймаг, Төв аймгийн Баянчандмань сум болон Дундговь аймгийн Политехник коллежийн баг тамирчид хөдөө орон нутгаас ирж оролцсон нь улсын хэмжээний тэмцээний өргөн цар хүрээг харууллаа.
Тэмцээний шилдэг байр эзлэсэн багууд
Эмэгтэй баг тамирчид:
1-р байр Алтан медаль: ҮУПК-ийн баг Ч.Ариунтуяа багш
2-р байр Мөнгөн медаль: ТТПК-ийн баг Н.Отгонбаяр багш
3-р байр Хүрэл медаль: МСПК-ийн баг В.Нэргүйбаатар багш
Эрэгтэй баг тамирчид:
1-р байр Алтан медаль: ТТПК-ий баг Н.Отгонбаяр багш
2-р байр Мөнгөн медаль: ҮУПК-ийн баг Ч.Ариунтуяа багш
3-р байр Хүрэл медаль: Орхон ПК-ийн баг П.Энхтөр багш
• Шилдэг довтлогч: ТТПК-ийн Э.Лхамаа, ТТПК-ийн А.Алдар
• Шилдэг холбогч: ҮУПК-ийн Ө.Буянхишиг, ҮУПК-ийн Э.Эгшиглэн
• Тэгш тоглогч: ҮУПК-ийн М.Эрдэнэтуул, ҮУПК-ийн Ж.Отгондаваа
• Шилдэг хамгаалан тоглогч: ҮУПК-ийн Б.Энх-Амгалан
• Шилдэг дасгалжуулагч: ТТПК-ийн Н.Отгонбаяр багш
Нийт дүнгээр Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн баг тамирчид Шилдэг цомын эзэн боллоо.
