Мэдээ

Сургалт зохион байгуулагдлаа

1 сарын 14, 2026

Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн зөвлөх болон тэргүүлэх багш нарын нөөцөд суурилан Хамтран судалж сайн туршлагаас суралцья” багшийн хөгжлийн аяны хүрээнд СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ сургалтыг арга зүйч багш нар хамтран дараах сургалт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Тус сургалтын хүрээнд

- Сургалтын хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэлийн цаашдын чиг хандлагаас, сургалтын албаны менежер Б.Мядагбадам

- DACUM семинарын зохион байгуулалт ба хэрхэн чиглүүлэх вэ, арга зүйч Ц.Мөнхнаран

- DACUM семинарын хэлэлцүүлгийн үр дүн ба сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн уялдаа холбоо, багш З.Долгормаа

- Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, арга зүйч Ц.Хулан

- Гарын авлага ном сурах бичгийг боловсруулсан туршлагаас, багш Б.Оюунгэрэл, багш Д.Одгэрэл

- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд суралцагчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг ашиглах нь, эрхлэгч Г.Долгоржав, багш С.Ариунаа

ШИНЭ МЭДЛЭГ, УР ЧАДВАР, АРГА БАРИЛЫГ СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН АРГА ХЭМЖЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

ХАМТАЧ ХАНДЛАГА, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА

СУРГАЛТЫН АЛБА, БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Pas.mn