Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Эко зөвлөлийн гишүүд нь “Ногоон туг”-тай Орхон аймгийн Политехник Коллежийн хамт олны туршлага судалсан бөгөөд энэ нь дэлхийн 101 гаруй улсад хэрэгжиж буй Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч Олон улсын Эко сургууль/Цэцэрлэг хөтөлбөрт нэгдсэн судалгаа юм
Энэхүү судалгаа болон таны хамт олны хамтын ажил, хичээл зүтгэл нь бидэнд бахархалтай амжилт, үнэт туршлага, суралцах олон боломж өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна
Мөн бидний үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж буй сургуулийн удирдлагадаа гүн талархал илэрхийлье