Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын “Нисэх үйлдвэрлэл материал боловсруулалтын техникум”-ын Байгаль" эрлийн отрядын гишүүд, Монголын Эрдэм Дэлгэрүүлэх нийгэмлэгийг төлөөлж тэргүүн доктор, профессор С.Хаш-Эрдэнэ нарын зочид төлөөлөгчид сургуулийн удирдлага багш нарын төлөөлөлтэй уулзлаа
Зочид төлөөлөгчид сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Халх голын байлдааны ялалтын 86 жилийн ойд зориулан “Бидний баатарлаг өвөг дээдсийн дурсгал Монгол, Оросын залуучууд” олон улсын уулзалт хэлэлцүүлэгийг хамтран зохион байгууллаа
Уулзалт хэлэлцүүлэгт Бүжгийн клубын оюутан суралцагчид мэндчилгээ дэвшүүлэн, Архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн 3А ангийн суралцагч А.Золзаяа “Халх голын түүхэн үйл явц“ сэдэвт илтгэл тавьж оролцлоо
Улаан залгалмайн нийгэмлэгийн гишүүд, нийгмийн ажилтан, Байгаль" эрлийн отрядын гишүүдийн хамт Г.К. Жукавын музей үзэж, хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ