Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн оюутан суралцагчдад зориулж ”Мөрөөдлийн хөтөч” уулзалт ярилцлага зохион байгууллаа
Уулзалтад “Ховдоос Харвард”руу номын зохиолч УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал уригдан оролцлоо
Уулзалтыг нээж Сургалтын менежер Б.Мядагбадам сургуулийн товч танилцуулга хийж нийт 22 ангийн 140 суралцагч хамрагдан суралцах урам зориг авсан халуун дотно ярилцлага болж өндөрлөлөө
Мөн манай сургуулийн номын санд өөрийн зохиосон “Ховдоос Харвард”руу номноос 20 ширхэгийг бэлэглэж оюутан, суралцагчдад амжилт хүслээ
Уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж тусласан ТББ- ын төлөөлөл Ж.Цэцэгжаргалд талархал илэрхийлье